Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2024 оныг Ахлагчийн жил болгосонтой холбогдуулан Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн ахлагч нар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчидтай нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлэв. Энэхүү бүтээлч ажлыг тус ангийн Ахлагчийн зөвлөлөөс санаачилсан бөгөөд Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 41 дүгээр сургуулийн 2 бүлгийн нийт 75 сурагчдад Зэвсэгт хүчний шинэчлэлийн талаар мэдээлэл хийж, тэдэнд амтат пиццагаар дайлж, гарын бэлгийг гардууллаа.
Уг ажил нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, сурагчдад цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах чухал ач холбогдолтой болсныг сургуулийн удирдлага өндрөөр үнэлсэн юм.
ЗХЖШ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА