Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Налайх дүүргийн ЗДТГ-ын цэргийн штабаас Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд “Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээн”-ийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, Зэвсэгт хүчний 014, 337, 353 дугаар ангийн нийт 9 байгууллагын баг тамирчид ур чадвараа сорин өрсөлдсөнөөс Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тасаг гутгаар байр, Хилийн цэргийн 0303 дугаар ангийн тасаг дэд байр, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн дэслэгч Ш.Доржпүрэв захирагчтай тасгийн бүрэлдэхүүн 5 дахь жилдээ дараалан түрүүлж ТЭРГҮҮН байр, шилжин явах цомын эзэд болсон юм.
ЗХЖШ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА