• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТӨВ АЙМГААС ТАТАГДАН ОЧСОН ДАЙЧДАА ЦЭРГИЙН ШТАБААС ЭРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2024-03-27 09:45:55
Үзсэн: 103

ТӨВ АЙМГААС ТАТАГДАН ОЧСОН ДАЙЧДАА ЦЭРГИЙН ШТАБААС ЭРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2024-03-27 09:45:55 Үзсэн: 103



      Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ биелүүлэн 2023 оны II ээлжээр Төв аймгаас цэргийн албанд татагдаж 103 жилийн түүхтэй Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт, хурандаа О.Сэрдарийн нэрэмжит Зэвсэгт хүчний 015 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байгаа дайчдаа Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабынхан эргэж, уулзалт ярилцлага өрнүүллээ. Цэргийн штабын дарга дэд хурандаа Т.Төмөрчөдөр "Нутаг усныхаа нэр хүндийг өндөрт өргөн албаа нэр төртэй хааж байгаа дайчдаараа бахархаж байна.

    Эх орны энэ эрхэм албанаас нөхөрлөл, ур чадвар, зөв дадал гээд олон чанарыг өөрсдөдөө бий болгож байгаа гэдэгт нь эргэлзэхгүй байна" гээд удахгүй зохион байгуулагдах Зэвсэгт хүчний "Марш-тусгай бэлтгэлийн аварга" шалгаруулах тэмцээнд амжилттай оролцохыг захиад хурандаа Ц.Батсайхан захирагчтай тус хамт олонд албанд нь амжилт хүслээ.

Зэвсэгт хүчний 015 дугаар ангид Төв аймгийн Аргалант, Батсүмбэр, Борнуур, Угтаалцайдам, Заамар, Зуунмод, Эрдэнэ, Эрдэнэсант зэрэг 8 сумын залуус эр цэргийн албаа нэр төртэй хааж байна.

                                 ТӨВ АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБААС

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74685
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69620
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50462