Зэвсэгт хүчний Жанжин штаб, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд ЗХЖШ-ын сургалтын танхимыг Олон улсын эрх зүй болон эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт зохион байгуулах боломжтойгоор тохижуулан засварлаж, нээлтээ хийлээ.
Тус арга хэмжээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор, Монголын улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Цаашид хоёр тал хамтын ажиллагаагаа бэхжүүлж энхийг сахиулах ажиллагааны сургалтын үеэр харилцан туршлага солилцох мөн анхан шатны тусламж үзүүлэх зааварлагч бэлтгэх сургалтыг хамтран тогтмол зохион байгуулж байх талаар саналаа хэллээ. Дашрамд хэлэхэд Сургалт бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болор нь МУЗН-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа нь 2 талын хамтын ажиллагаанд маш том түлхэц болж байна.