ЗХЖШ-ын дотоод сургалтын бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу энэ оны 3 дугаар сарын сургалтыг Хүний нөөцийн хэлтэс хариуцан амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлье. Өнөөдөр (2024.03.29)-ийн сургалтын цагаар ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Д.Содномцог "Аюулгүй байдал судлалын шинэ чиглэл" сэдвийн хүрээнд өнөө цагт нэн тулгамдаж буй чухал асуудлыг хөндсөн лекц уншиж, мэдээлэл хийлээ.