Монгол Улсын Батлан хамгаалах яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас хамтран “Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллах бага хурал” 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээнд солонгосын талаас Бүгд Найрамдах Солонгос Улсын автомат үйлдвэрлэлийн даяаршлын сан, Нисэхийн аюулгүй байдлын технологийн хүрээлэн, Улаанбаатар хот дахь КОТРА төлөөлөгчийн газар болон аж ахуйн нэгжийн төлөөлөл, монголын талаас Иргэний нисэхийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний Төрлийн цэргийн командлалууд, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын төлөөлөл зэрэг хоёр талын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцов.
Арга хэмжээний хүрээнд оролцогч талуудаас нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн салбарын өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл хийж, аж ахуйн нэгжүүд өөрсдийн бүтээгдэхүүнийг дэлгэн танилцуулснаас гадна бизнес уулзалтууд хийгдэж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.