• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН АХЛАГЧ НАР ЧУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-04-02 08:33:18
Үзсэн: 150

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН АХЛАГЧ НАР ЧУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-04-02 08:33:18 Үзсэн: 150



    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар 2024 оныг “Ахлагчийн жил’’ болгон зарласантай холбогдуулан Баян-Өлгий аймаг дахь Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт энэ сарын 01-ний өдөр зохион байгуулагдлаа.

   Ёслолын арга хэмжээнд Баян-Өлгий аймгийн засаг даргын тамгын газрын цэргийн штабын дарга Хурандаа Ж.Буянтогтох, Өлгий цэргийн хүрээний орлогч дарга, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн захирагч Хурандаа У.Буянжаргал, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дарга, ахлагч нар оролцсон юм.

  Чуулга уулзалтыг нээж Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн захирагч хурандаа У.Буянжаргал мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд урлагийн хэсэгчилсэн тоглолт болон анги байгууллагын онцлогийг харуулсан үзэсгэлэн дэлгэгдэж, чуулганы хүрээнд зохион байгуулагдсан “Илтгэлийн тэмцээн”-ий шагнал гардуулан, ажил үйлсээрээ манлайлж байгаа ахлагч нарыг алдаршуулж, гарын бэлэг гардуулав.

   Ёслолын ажиллагааны үргэлжлэл болж ‘’Цол бүхэн сайхан’’ гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд уг тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нар болон офицеруудын төлөөлөл нэгдэж холимог баг болж өрсөлдсөн нь онцлог байв. Уг арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан ангиудын захирагч, ахлагчийн зөвлөлд талархсанаа илэрхийлж, цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсье.

 

 

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74679
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69614
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50455