• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“АХЛАГЧИЙН АЛБА-ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-04-04 09:25:56
Үзсэн: 145

“АХЛАГЧИЙН АЛБА-ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-04-04 09:25:56 Үзсэн: 145



    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2024 оныг “Ахлагчийнжил” болгон зарлаж, олон цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд ҮБХИС-ийн “Сүбээдэй” олон улсын хурлын танхимд “Ахлагчийн алба-одоо ба ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Ахлагчийн албаны хөгжлийн өнөөгийн түвшин, цаашдын чиг хандлагатай уялдуулж холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, ахлагчийн бүрэлдэхүүний сургалтын тогтолцоо, хөтөлбөрийг боловсронгуй болгох, мэргэжил, мэргэшлийн түвшин, албандаа хандах хандлага, ёс зүй, төлөвшил, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлээр тулгамдаж буй асуудлуудын шийдлийг эрэлхийлэх үндсэн зорилготойгоороо энэхүү хурал онцлог боллоо.

    "Ахлагчийн алба-одоо ба ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, эрдэмтэн судлаачид, ажлын хэсэг, шүүгчдийн бүрэлдэхүүн, шилдэг илтгэгч нар, тэргүүний ахлагч нарын төлөөлөл оролцов.

    Хошууч генерал С.Ганбямба хурлын эхэнд “Аливаа эрдэм шинжилгээний хурал нь судалгаанд суурилж, практик үр дагавар, бодит байдал, туршлагад тулгуурлан, судлаачаас өргөн мэдлэг, өндөр ур чадварыг шаарддаг ба эцсийн үр дүн нь хууль, эрх зүй, бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, байгууллага, хамт олны үйл ажиллагаанд тусгагддаг өндөр ач холбогдолтой юм. Эх орон, төр, ард түмнийхээ өмнө тангараг өргөж Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Дотоодын цэрэг, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Шүүхийн шинжилгээ, Тагнуул, Төрийн тусгай хамгаалалт, Цагдаагийн байгууллагуудад алба хааж, ачааны хүндийг үүрч яваа ахлагч нарынхаа санал сэтгэгдлийг сонсож, тулгамдаж буй асуудлуудыг хамтын хүчээр шийдвэрлэх нь өнөө цаг доорх эн тэргүүний бодлого, зорилт юм.

    Энэ мөчид эрдэм шинжилгээний хурлын ерөнхий удирдамжийн дагуу дотооддоо үндсэн сэдвүүдийн хүрээнд илтгэлүүдийг хэлэлцэж, шалгаруулсан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, өнөөдөр хэлэлцэгдэх 8 илтгэлийг бэлтгэн хэлэлцүүлэх нөхцөлийг нь бүрдүүлж ажилласан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүнд болон шалгаруулалтын нэг, хоёрдугаар шатанд идэвхтэй оролцсон нийт ахлагч нартаа баяр хүргэж, амжилт хүсье” гэж онцоллоо.

    Тус хурлыг гурван үе шаттай зохион байгуулж гуравдугаар шатанд шилдэг 8 илтгэлийг хэлэлцүүллээ. Тэргүүн байрыг “Эмэгтэй ахлагч нарт тулгамдаж буй асуудал ба шийдэл” сэдэвт илтгэлээр Зэвсэгт хүчний Агаарын цэргийн төв командын байрны салааны ахлагч, ахлагч Э.Мөнхзул эзэллээ. Мөн дэд байрт Хилийн цэргийн 0285 дугаар ангийн Холбоо, мэдээлэл, технологийн тасгийн ахлах холбоочин, дэд ахлагч М.Раушангүл, гуравдугаар байрт Хилийн цэргийн 0130 дугаар ангийн 0124 дүгээр салбарын Эрүүл мэндийн зааварлагч, дэд ахлагч Г.Цэрэнхорлоогийн илтгэл тус тус шалгарсан юм.

    Энэхүү ЭШХ-аас шалгарсан шилдэг илтгэл ирэх намар Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчнхий Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагын ахлагч нарын нэгдсэн чуулга уулзалтын үеэр олон нийт, алба хаагчдад хүрэх юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74685
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69620
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50462