• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ОФИЦЕР ТҮРҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-04-10 13:44:08
Үзсэн: 124

ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ОФИЦЕР ТҮРҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-04-10 13:44:08 Үзсэн: 124



    "Монгол цэргийн нэгдсэн холбоо" ТББ, "Отгонтэнгэр" их сургуультай хамтран төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицер, ахлагч нар, оюутнуудын дунд "Орчин үе-Эх оронч үзэл" сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулж шилдгүүдээ шалгарууллаа.

    Тус уралдааны гуравдугаар байрт Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн дотрын их эмч Б.Оюундэлгэр, дэд байрт ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн ажилтан цагдаагийн дэд ахлагч М.Март нар шалгарсан бол ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын мэргэжилтэн хошууч Б.Балжинням тэргүүн байрыг эзэлсэн юм.

     Мөн ШШГЕГ-ын харьяа 445 дугаар нээлттэй хорих ангийн ээлжийн дарга дэслэгч У.Ивээлтхүү, ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад М.Оюунтуяа, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Хэрлэн сум дахь Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн салааны захирагчийн туслах ахлагч З.Алтангадас нар тусгай байрт шалгарав.

 

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74677
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69612
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50453