• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АНГЛИ ХЭЛНИЙ ДУНД ШАТНЫ ДАМЖААГ 25 ОФИЦЕР, АХЛАГЧ ДҮҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2024-04-10 13:47:24
Үзсэн: 126

АНГЛИ ХЭЛНИЙ ДУНД ШАТНЫ ДАМЖААГ 25 ОФИЦЕР, АХЛАГЧ ДҮҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2024-04-10 13:47:24 Үзсэн: 126



   Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургалтын төвийн англи хэлний дунд шатны ээлжит төгсөлтийн ёслолын арга хэмжээ 04 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулагдлаа. Ёслолын арга хэмжээнд ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор оролцож, төгсөгчдөд баяр хүргэж, сертификат гардууллаа. Энэ нь Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургалтын төвийнхний 2024 оны англи хэлний дунд шатны дамжааны анхны төгсөлт бөгөөд жилд нэлээдгүй офицер, ахлагчдад англи хэлний мэдлэгийг олгодог мэргэжлийн байгууллага юм.

   Энэ удаагийн төгсөлтийг хоёр ангийн 25 офицер, ахлагч дүүргэж, сертификатаа гардан авлаа. Төгсөгчдийн дунд Зэвсэгт хүчний алба хаагчдаас гадна харилцан хамтын ажиллагааны хүрээнд ХХЕГ, ШШЕГ, Дотоодын цэргийн офицер, ахлагч амжилттай дүүргэсэн юм.

    Бригадын генерал Г.Болор системтэйгээр англи хэлний мэдлэг олгодог энэ үнэтэй цаг хугацааг суралцагч нар үр дүнтэй ашигласан гэдэгт итгэж байна гээд хэлний мэдлэг чадвараа уйгагүй хичээл чармайлалтаар улам сайжруулахыг захилаа. Мөн тэрээр бэлтгэл дунд болон анхан шатны дамжааны бүрэлдэхүүнд улам хичээж суралцахыг онцлон дурдлаа.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74677
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69612
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50453