• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“НОМЫН САНГИЙН ҮНДЭС” МЭРГЭШҮҮЛЭХ ЗАЙН СУРГАЛТАД ХАМРАГДСАН БҮРЭЛДЭХҮҮНД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-04-11 16:47:29
Үзсэн: 169

“НОМЫН САНГИЙН ҮНДЭС” МЭРГЭШҮҮЛЭХ ЗАЙН СУРГАЛТАД ХАМРАГДСАН БҮРЭЛДЭХҮҮНД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-04-11 16:47:29 Үзсэн: 169



    ЗХЖШ, СУИС-ын Соёлын сургуультай хамтран ажиллах гэрээний дагуу “Номын сангийн үндэс” мэргэшүүлэх зайн сургалтыг Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын номын санч, ажилтан алба хаагч нартай 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 04 дүгээр сарын 04-ийг хүртэл зохион байгуулсан юм. Уг сургалтад Зэвсэгт хүчний 40 гаруй нэгтгэл, ангиудын 70 гаруй номын санч, ажилтан алба хаагч нар амжилттай хамрагдаж, өнөөдөр гэрчилгээгээ гардан авлаа.

   Мэргэшүүлэх сургалтын гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор, ҮБХИС-ийн сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал бригадын генерал С.Дашзэвэг, СУИС-ийн захирал доктор профессор Э.Сонинтогос, СУИС-ийн Соёлын сургуулийн захирал доктор профессор Ш.Эрдэнэцэцэг, ЗХЖШ-ын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хангалтын хэлтсийн дарга хурандаа Ү.Хүрлээ, СУИС-ийн Соёлын урлагийн салбарын мэргэжил дээшлүүлэх институтийн эрхлэгч, магистр багш Л.Тунгалаг, Соёлын сургуулийн Номын сан судлалын тэнхимийн эрхлэгч, магистр Б.Амарзаяа, магистр ахлах багш А.Алтанчимэг, СУИС-ийн хүндэт профессор магистр багш Г.Наранцэцэг нар оролцлоо.

   Гэрчилгээ гардан авсан бүрэлдэхүүнд хандаж ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор, ЗХЖШ-ын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хангалтын хэлтсийн дарга хурандаа Ү.Хүрлээ, СУИС-ийн захирал доктор профессор Э.Сонинтогос нар баяр хүргэн үг хэлж, амжилт хүслээ.  Ёслолын ажиллагааны төгсгөлд Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн номын санч, нярав МУСТА А.Лхамханд ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74679
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69614
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50455