• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ...
Нийтэлсэн: 2024-04-12 09:28:03
Үзсэн: 158

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ...
Нийтэлсэн: 2024-04-12 09:28:03 Үзсэн: 158



    ЗХЖШ-ын дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу 2023-2024 оны сургуулийн жилийн 4 дүгээр сарын сургалтыг Эрүүл мэндийн хэлтэс хариуцан зохион байгуулж байна. ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүнтэй зохион байгуулж буй өнөөдөр (2024.04.12)-ийн сургалтыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал, шинжлэх ухааны доктор, дэд профессор С.Өнөрсайхан,тус төвийн БСТГ-ын дарга бэлтгэл хурандаа Л.Ганчимэг нар удирдаж явууллаа. Энэ үеэр НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан "Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн чиг хандлага"-ын тухай үндсэн асуудлуудыг хөндлөө.

   

    Тэрээр "Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл мөн болохыг онцлоод "Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль"-ийг сайтар судалж, хэрэгжүүлэх шаардлагатай байгааг бодит жишээ, судалгаанд тулгуурлан тодорхойлсон юм. Тэрчлэн өнөө цагт нийгэм, хамт олон, гэр бүл, хувь хүний амьдралд тулгамдаж буй асуудлыг хөндөж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зайлсхийх, эрүүл мэндээ хамгаалах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, үр нөлөөг сайжруулах чиглэлд онцгой анхаарах шаардлагатай гэдгийг судалгаа, туршлага, сургамжид тулгуурлан тайлбарласнаараа энэ удаагийн сургалтын ач холбогдол өндөр байлаа. Сургалтын төгсгөлд зарим албан тушаалтнуудын асуултад хариулт өгч, сургалт сонирхолтой хэлбэрээр өрнөсөн юм.

 

   

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74679
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69614
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50455