• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

СУРГАЛТАД ХАМРАГДАГСДАД МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХ ОЛГОНО
Нийтэлсэн: 2024-04-15 15:34:37
Үзсэн: 250

СУРГАЛТАД ХАМРАГДАГСДАД МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХ ОЛГОНО
Нийтэлсэн: 2024-04-15 15:34:37 Үзсэн: 250



   "Сургалт зохион байгуулах тухай" ЗХЖШ, Архивын ерөнхий газрын хамтарсан 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээний хүрээнд “Албан хэрэг хөтлөлт, архивын ажилтны мэргэжлийн үнэмлэх олгох сургалт”-ыг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Тус сургалтад ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний удидрлагын байгууллага, нэгтгэл, анги, салбарын 35, БХЯ-ны харьяа байгууллагуудын 5, нийт 40 алба хаагч оролцож байна.

    ЗХЖШ-ын Захиргааны удирдлагын газраас хариуцан зохион байгуулж буй уг сургалтын зорилго нь Зэвсэгт хүчний удирдлагын байгууллагууд болон нэгтгэл, анги, салбарын албан хэрэг хөтлөлт, архив хариуцсан ажилтанд холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг мэргэжлийн үндсэн дээр хөтлөн явуулахад шаардагдах чадварыг олгоход чиглэгдэж буй юм.

    Сургалтаар “Албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн тухай ойлголт”, “Албан хэрэг хөтлөлтийн эрх зүйн орчин”, “Баримт бичгийн ангилал, төрөл зүйл, тавигдах шаардлага, “Баримт бичгийн найруулга зүй”, “Баримт бичгийн стандарт”, “Захирамжлалын болон зохион байгуулалтын баримт бичгийг стандартын дагуу зохион бүрдүүлэх нь”, “Архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт”, “Хадгаламжийн нэгжийг бүрдүүлэх арга зүй”, “Архивын баримтын ашиглалт”, “Архивын ажилтны ёс зүй”, “Архивын баримтыг сэлбэн засах, сэргээн шинэтгэх арга зүй”, “Мэдээллийн аюулгүй байдал” зэрэг сэдвүүдийг хөндөхөөр төлөвлөсөн байна. Энэхүү сургалтын төгсгөлд албан хэрэг хөтлөлтийн болон архив судлалын хичээлээр шалгалт авч, шалгуур хангасан албан тушаалтнуудад мэргэжлийн үнэмлэх гардуулах болно.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74679
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69614
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50455