• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БАГ ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ АЛТАН ЦОМЫГ ӨРГӨЛӨӨ
Нийтэлсэн: 2024-04-12 15:37:14
Үзсэн: 207

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БАГ ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ АЛТАН ЦОМЫГ ӨРГӨЛӨӨ
Нийтэлсэн: 2024-04-12 15:37:14 Үзсэн: 207



   Дотоодын цэргийн штабаас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч бүрэлдэхүүний дунд ширээний теннисний аварга баг шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 11 байгууллагын 44 тамирчин хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Тэмцээний "Эмэгтэй ганцаарчилсан төрөл"-д тэргүүн байрт дэд ахлагч Б.Энхзул (ХХЕГ), дэд байрт ахлагч Б.Чулуунчимэг (ОБЕГ), гутгаар байрт цагдаагийн ахлагч Г.Баярчимэг (ЦЕГ) нар шалгарсан бол "Эрэгтэй ганцаарчилсан төрөл"-ийн тэргүүн байрт дэд ахлагч С.Билгүүнтамир (ЗХЖШ), дэд байрт ахлагч С.Ганзаяа (Дотоодын цэргийн штаб), гутгаар байрт ахлах ахлагч Ө.Давхарбаяр (ХХЕГ) нар шалгарч, шагнагдлаа.

   "Холимог хосын төрөлд" тэргүүн байрт ЗХЖШ-ын баг, дэд байрт ОБЕГ-ын баг, гутгаар байрт ХХЕГ-ын баг тус тус шалгарсан юм. Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт хошууч генерал С.Ганбямба даргатай ЗХЖШ-ын баг тамирчид шалгарч цомын эзэд болсон бол дэд байрт хошууч генерал Х.Лхагвасүрэн даргатай ХХЕГ-ын баг тамирчид, гутгаар байрт хошууч генерал Г.Ариунбуян даргатай ОБЕГ-ын баг тамирчид тус тус шалгарлаа. Тэмцээнд идэвхтэй оролцсон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын баг тамирчдад ДЦШ-ын удирдлага талархал дэвшүүлсэн юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74679
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69614
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50455