Зэвсэгт хүчний 119 дүгээр ангиас Төв аймгийн Нийтийн номын сантай хамтран ажиллах хүрээнд "Нүүдлийн номын сан"-г ангийн бие бүрэлдэхүүний дунд аялууллаа. Сүүлийн үед уншигчдын эрэлтэд нийцсэн бүтээлүүдээс бүрдсэн энэхүү аянд ангийн нийт бүрэлдэхүүн хамрагдлаа.
Энэ үеэр хугацаат цэргийн алба хаагчдын дунд "Алтан үсэг" монгол бичгээр уран яруу бичих тэмцээн зохион явуулахад дэд түрүүч Ж.Өсөхбаяр, байлдагч А.Анхаа, ахлах байлдагч Б.Ууганбат нар тэргүүлж, шагнагдсан юм. Ташрамд сонирхуулахад тус ангийн хугацаат цэргийн алба хаагчид чөлөөт цагаараа жолооны "В" ангиллаар суралцаж байгаа бөгөөд өнгөрсөн баасан гаригт онолын шалгалтаа амжилттай өглөө.