• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТООЛЛОГО, ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГ”-ИЙН ХУРАЛ БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-04-16 15:29:30
Үзсэн: 271

“ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТООЛЛОГО, ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГ”-ИЙН ХУРАЛ БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-04-16 15:29:30 Үзсэн: 271



    Батлан хамгаалах салбарын хэмжээнд 2024 оны тээврийн хэрэгслийн тооллого, техникийн хяналтын улсын үзлэгийг тогтоосон хугацаанд зохион байгуулалтын өндөр түвшинд явуулах бэлтгэл ажлыг хангах зорилгоор ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргаар удирдуулсан хурал боллоо. Тус хурлыг цахим хэлбэрээр явуулсан бөгөөд хуралд Төрлийн цэргийн командлалуудын техникийн ахлах офицерууд, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын Зэвсэг, техникийн хангалтын хэлтсийн дарга, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарын захирагч, захирагчийн зэвсэглэл, техник хариуцсан орлогч, Батлан хамгаалах яамны харьяа аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, Тээврийн хяналтын албаны нийт бие бүрэлдэхүүн хамрагдлаа.

   Энэ үеэр 2024 оны Тээврийн хэрэгслийн тооллого, техникийн хяналтын улсын үзлэг шалгалтын комиссын нарийн бичгийн дарга, Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албаны дарга хурандаа Д.Дашдорж “Тээврийн хэрэгслийн тооллого, техникийн хяналтын улсын үзлэгт анхаарах асуудал”, ЗХЖШ-ын Материал техникийн газрын Техникийн хэлтсийн дарга хурандаа Б.Энхболд “Зэвсэгт хүчний техникийн урсгал хангалтын өнөөгийн байдал”-ын талаар танилцууллаа. Мөн 2024 оны Тээврийн хэрэгслийн тооллого, техникийн хяналтын улсын үзлэгийн комиссын дарга ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр хуралд хамрагдсан нийт бие бүрэлдэхүүнд үүрэг, чиглэл өгч, 2024 оны үзлэгт амжилттай шалгуулахыг хүслээ.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74679
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69614
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50455