• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАН-УУЛ ДҮҮРГЭЭС АРТИЛЛЕРЧИН ДАЙЧДАД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮД ХАНДИВЛАЛАА
Нийтэлсэн: 2024-04-16 15:34:30
Үзсэн: 519

ХАН-УУЛ ДҮҮРГЭЭС АРТИЛЛЕРЧИН ДАЙЧДАД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮД ХАНДИВЛАЛАА
Нийтэлсэн: 2024-04-16 15:34:30 Үзсэн: 519



    Нийслэлийн Хан-Уул дүүргийн ЗДТГ-ынхан Зэвсэгт хүчний 120 дугаар ангид ажиллалаа. Тус дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүрэгт өрнөсөн бүтээн байгуулалт тэр дундаа ногоон байгууламжийн хүрээнд өрнөсөн ажлуудыг онцлохын зэрэгцээ артиллерчин дайчдыг эргэн тойрондоо эко ногоон орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарахыг уриаллаа. Энэ үеэр тэрээр алба хаагчдын чөлөөт цагийг өнгөрүүлж, ажил албаа ярилцаж, нэгэндээ урам зоригийг өгдөг “Жендерийн танхим”-ын тохижилтод зориулж зурагт, өнгөт принтер, интернэт төхөөрөмж, зүйлсийг гардуулсан юм.

    Төгсгөлд нь ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, хүүхэд залууст цэрэг-эх оронч үзэл хүмүүжил олгоход артиллерчин дайчидтай бүх талаар хамтран ажиллаж, дэмжинэ гэдгээ илэрхийлж, эх орноо батлан хамгаалах ариун үйлсэд нь өндөр амжилт хүссэн юм. Мөн энэ үеэр тус ангийн захирагч хурандаа Б.Даваа-Очир Хан-Уул дүүргийн удирдлагууд болоод тус дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа Д.Баасанхүү нарт талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардууллаа.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74679
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69614
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50455