Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Ахлагч нарын чуулган”-ыг угтан алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдар, эрүүл мэндийг дэмжих зорилгоор волейболын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 11 байгууллагын 21 багийн 200 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.
Эрэгтэй төрөлд тэргүүн байрыг ЦЕГ-ын баг тамирчид, дэд байрыг ОБЕГ-ын баг тамирчид, гутгаар байрыг ХХЕГ-ын баг тамирчид эзэллээ. Эмэгтэй төрөлд тэргүүн байрт ОБЕГ-ын баг тамирчид, дэд байрт ЗХЖШ-ын баг тамирчид, гутгаар байрт ЦЕГ-ын баг тамирчид шалгарсан юм. Харин “Эмэгтэй шилдэг” тоглогч”-оор ОБЕГ-ын тамирчин, дэд ахлагч Б.Энх-Уянга, "Эрэгтэй шилдэг тоглогч"-оор ЦЕГ-ын тамирчин, дэд ахлагч Б.Энхбат нар тус тус тодорлоо.