• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ИДЭВХ, ОРОЛЦОО УЛАМ БҮР НЭМЭГДЭЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-07-08 08:57:57
Үзсэн: 33

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ИДЭВХ, ОРОЛЦОО УЛАМ БҮР НЭМЭГДЭЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-07-08 08:57:57 Үзсэн: 33



    Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас нийслэл хотын зарим дүүрэгт үерийн усны аюул нүүрлэж, иргэд, аж ахуйн орон сууц, эд хөрөнгөд ихээхэн хохирол учраад байна. Энэ хүнд нөхцөлд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд, төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжийн алба хаагчид, иргэд гар, сэтгэл нэгдэн өдөр, шөнө, ядрал алжаалыг умартан шаргуу хөдөлмөрлөж байгаа юм.

   Энэ ажилд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн тодорхой тооны техник хэрэгсэлтэйгээр манлайлах үүрэгтэй оролцож, үерийн далангийн сэтэрсэн хэсгийг боох, шороо, хайрга зөөх, шуудайлах, зөөвөрлөж даланг босгох, хүчжүүлэх, үерийн голомтод байгаа айл өрхийг шилжүүлэн нүүлгэх зэрэг ажлыг амжилттай гүйцэтгэж байна. Тэдний зарим бүрэлдэхүүн өнөөдөр (2023.07.08) Сэлбэ голын сав дагуух байруудын үерт автсан Б1 давхрын усыг шавхах, гадна талбайн лаг шаврыг цэвэрлэх, шуудайлах, ачаалах ажилд дэмжлэг үзүүлнэ. Уг цэвэрлэгээний ажил хийгдэж дууссаны дараа тус төвийн Эрүүл мэндийн төвөөс ариутгал хийхээр төлөвлөөд байгаа аж.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50447