• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ХААНЫ ЭРЭЛД-2024” ЭДА-НЫ ОЛОН УЛСЫН СУРГУУЛИЙН ТӨГСГӨЛИЙН ШАТНЫ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХУРЛЫН НЭЭЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-04-22 17:25:20
Үзсэн: 290

“ХААНЫ ЭРЭЛД-2024” ЭДА-НЫ ОЛОН УЛСЫН СУРГУУЛИЙН ТӨГСГӨЛИЙН ШАТНЫ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХУРЛЫН НЭЭЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-04-22 17:25:20 Үзсэн: 290



    “Хааны эрэлд-2024” Энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн төгсгөлийн шатны төлөвлөлтийн хурал эхэллээ. Энэ удаагийн хуралд 9 улсын 71 цэргийн албан хаагч оролцож байгаа бөгөөд хүндэт зочдоор Австрали, БНХАУ, Бүгд Найрамдах Солонгос Улс, Пакистан, Бүгд Найрамдах Турк Улс, АНУ, Арабын Нэгдсэн Эмират Улс, Япон Улсын Батлан хамгаалахын атташе нар хүрэлцэн ирж оролцсон юм.

    Тус сургуулийн зорилго нь НҮБ-ын ажиллагаанд оролцох улс орнуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, энхийг сахиулагчдын гар нийлэмжтэй ажиллагааг бүрдүүлэхэд чиглэгддэг энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль юм.  Хурлын нээлтийн ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав, АНУ-ын талаас тус сургуулийн ерөнхий удирдагч дэд хурандаа Ланди нар үг хэлж, сургуулийг төлөвлөж буй бүрэлдэхүүнд амжилт хүслээ.

   Хааны эрэлд олон Улсын сургуулийн төгсгөлийн шатны хурлаар Команд Штабын сургууль, Салаадын хээрийн сургууль, Чухал ур чадварыг дээшлүүлэх гэсэн үндсэн 3 сургалтын хүрээнд төлөвлөгч нар санал солилцож, сургуулийн үед авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг эцсийн байдлаар төлөвлөх юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74676
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69611
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50452