• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОНГОЛ УЛСАД ГЕНЕРАЛ ЦОЛ БИЙ БОЛСНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-04-29 10:26:57
Үзсэн: 208

МОНГОЛ УЛСАД ГЕНЕРАЛ ЦОЛ БИЙ БОЛСНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-04-29 10:26:57 Үзсэн: 208



   БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Тухайн үеэс хойш буюу жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсний 80 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэгвэл “Монгол генералын өдөр”-т зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр болж, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

   Мөн “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ. Тодруулбал, Бүгд Найрамдах Кипр Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагч Батсуурийн Эрдэнэбатад хошууч генерал цол хүртээсэн батламжийг гардуулав. Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Төмөрбаатарын Сүхболд, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Сүрэнжавын Хүдэрчулуун нарт бригадын генерал цол хүртээсэн юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74676
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69611
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50452