• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХ ОЛГОЛОО
Нийтэлсэн: 2024-04-30 09:11:11
Үзсэн: 203

МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХ ОЛГОЛОО
Нийтэлсэн: 2024-04-30 09:11:11 Үзсэн: 203



    ЗХЖШ, Архивын ерөнхий газрын хамтарсан 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн "Сургалт зохион байгуулах тухай" гэрээний хүрээнд “Албан хэрэг хөтлөлт, архивын ажилтны мэргэжлийн үнэмлэх олгох сургалт” 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 04 дүгээр сарын 26-ны өдрүүдэд явагдаж өнөөдөр (2024.04.29) мэргэжлийн үнэмлэхийг гардууллаа. ЗХЖШ-ын Захиргааны удирдлагын газраас хариуцан зохион байгуулсан энэхүү сургалт нь Зэвсэгт хүчний удирдлагын байгууллагууд болон нэгтгэл, анги, салбарын албан хэрэг хөтлөлт, архив хариуцсан ажилтанд холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг мэргэжлийн үндсэн дээр хөтлөн явуулахад шаардагдах чадварыг олгоход чиглэгдсэн юм.

    Энэхүү сургалтад БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, удирдах газар, харьяа нэгтгэл, анги, байгууллагын 40 алба хаагч суралцаж мэргэжлийн үнэмлэх гардан авлаа. Мэргэжлийн үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын ЗУГ-ын дарга хурандаа Д.Дашзэвэг, Архивын ерөнхий газрын Сургалт, судалгааны газрын дарга Ч.Оюунчимэг, ЗУГ-ын даргын орлогч, хэлтсийн хурандаа Д.Эрдэнэбилэг, Батлан хамгаалахын төв архивын дарга дэд хурандаа Ж.Гантулга, нар оролцож мэргэжлийн үнэмлэхийг гардуулсан юм.

   Төгсгөлд нь ЗХЖШ-ын ЗУГ-ын дарга хурандаа Д.Дашзэвэг хааж үг хэлэхдээ байгууллагын түүхийг архивлах хариуцлагатай ажилдаа сурч мэдсэн зүйлээ ашиглаж, амжилт гарган ажиллахыг үүрэг болгосон бол Архивын ерөнхий газрын Сургалт, судалгааны газрын дарга Ч.Оюунчимэг Ус мэт урсан өнгөрөх амьдралыг, Уул мэт сүндэрлүүлдэг нь архивч хүний хариуцлагатай ажил байдаг, Та бүхний ажил албанд нь өндөр амжилт хүсье гэлээ.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74676
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69611
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50452