• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"ЗЭВСЭГТ ХҮЧИН БАГ" УЛСАД ТЭРГҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-04-30 15:19:32
Үзсэн: 367

"ЗЭВСЭГТ ХҮЧИН БАГ" УЛСАД ТЭРГҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-04-30 15:19:32 Үзсэн: 367



    “Мятал боловсруулалт, инженерчлэлийн холбоо”-оос 2 жил тутамд зохион байгуулдаг "Монгол Инженер-2024" Улсын олимпиад /CAD/ компьютер дээр техникийн зураг боловсруулах, /CAE/ компьютерын инженерчлэл, /CAM/ компьютерын үйлдвэрлэл төрлүүдээр энэ сарын 28-29 өдрүүдэд ШУТИС-ийн төв байранд зохион байгуулагдлаа.

    Тус олимпиадад оюутны ганцаарчилсан төрөлд 16 их, дээд сургуулийн 69 оюутан, Инженер техникийн ажилчдын ганцаарчилсан төрөлд 25 байгууллагын 56 Инженер техникийн ажилтан, Инженер техникийн ажилтны багийн төрөлд 15 Аж ахуйн нэгж байгууллагын 16 баг, инженерийн шилдэг шийдэл номинацид 8 байгууллагын баг, нийт 200 гаруй Инженер техникийн ажилтан, их, дээд сургуулиудын оюутнууд ур чадвар, оюун ухаанаа сорин өрсөлдлөө.

     Тэмцээний багийн төрөлд “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ, “ДАРХАН ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ТӨХК, “УБТЗ ТӨВ ЗАСВАРЫН ҮЙЛДВЭР”, “ДЦС-4” ТӨХК, “ЗЭТ ЭМ И” ХХК, “ВАРЛОВОРЛД МОНГОЛИА” ХХК, “ДАРХАН ГЕОМАШ” ХХК, “ХАСУ МЕГАВАТТ” ХХК, “ЧИГЛЭЛ” ХХК, “М-СИ-ЭС ПРОПЕРТИ” ХХК, “MAJOR DRILLING MONGOLIA” ХХК, “МАРРИЙ МАЙНИНГ СЕРВИСЕС” ХХК, “ОЮУ ТОЛГОЙ” ХХК -1 БАГ, “ОЮУ ТОЛГОЙ” ХХК -2 БАГ, “ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 011 ДҮГЭЭР АНГИЙН “ЗЭВСЭГТ ХҮЧИН” БАГ, “БАДА КОНСАЛТИНГ” ХХК-ны 16 баг оролцсоноос:

✅Тэргүүн байр: “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ

✅Дэд байр: “М-СИ-ЭС ПРОПЕРТИ” ХХК

✅Гутгаар байр: Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн “ЗЭВСЭГТ ХҮЧИН” багууд шалгарлаа.

    Багийн тэмцээн нь 3 үе шаттайгаар тус бүртээ 4 цагийн турш үргэлжилж, 1 дүгээр шатанд дотоод шаталтын хөдөлгүүрийн гавал, нударган гол, клапан гэх мэт 25 ширхэг эд ангийн 3D загварыг босгох, 2 дугаар шатанд зурсан эд ангийг дарааллын дагуу угсарч симуляци хийх, 3 дугаар шатанд эд ангиудын ажлын зураг боловсруулах даалгавар өгөгдөж гүйцэтгэлийг 5 үзүүлэлтээр шалгаруулан оноо өгч, нийт авах 100 онооноос “Зэвсэгт хүчин” баг 77,63 оноо авч “Гутгаар” байранд шалгарсан бахдам амжилт үзүүлсэн юм.

   “Зэвсэгт хүчин” багийн бүрэлдэхүүнд: Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Зэвсэглэл, техникийн туршилт, судалгааны төвийн Технологи тооцооллын бүлгийн дарга-ахлах инженер хошууч Тиынханы Ахболат, Инженер технологийн тасгийн технологийн албаны Дижитал төхөөрөмжийн инженер ахмад Ням-Очирын Төмөртогтох нар оролцсон юм.

   Батлан хамгаалах салбарын зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах зорилтын хүрээнд хошууч Т.Ахболат, ахмад Н.Төмөртогтох нар нь 2022 оноос ШУТИС-ын Механик, тээврийн сургуульд Машин үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр суралцаж, 2024 оны 10 дугаар сард магистрын зэрэг хамгаалахаар судалгааны ажлын даалгавраа гардан аваад байгаа ба 2024 оны элсэлтээр энэхүү амжилтын эзэд офицерыг тус мэргэжлээр суралцуулахаар төлөвлөж буй ажээ.

 

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74676
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69611
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50452