Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Манлайлал ба цэрэг-иргэний хамтын ажиллагаа”сэдэвт сургалт, семинарыг Үндэсний батлан хамгаалахын Их сургуулийн “Сүбэдэй” олон улсын хурлын танхимд зохион байгуулж байна.
Тус сургалтад Зэвсэгт хүчний жанжин штаб, төрлийн цэргийн командлал, удирдах газрын болон Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн офицерууд хамрагдаж байгаа бөгөөд сургалт 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 2-ны өдөр хүртэл үргэлжилнэ.