Өнөөдөр Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг Зэвсэгт хүчний БИЦУГ, 015, 065, 284 дүгээр ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалах яамны 2020-2024 онд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.
Батлан хамгаалах бодлого үйл ажиллагааг сурталчлах, ёс зүй болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зорилготой тус уулзалтад өмнө нь Зэвсэгт хүний Агаарын цэргийн командлал, 011, 017, 119, 120, 311, 326, 335, 337, 350 зэрэг ангийн бие бүрэлдэхүүн оролцсон юм.
2020-2022 онд Монгол Улсын Засгийн газар цар тахлыг даван туулах, гeополитикийн нөхцөлийг давахад төсвийн бодлогоо чиглүүлсэн. Энэ хүрээнд цар тахлыг амжилттай даван туулсан 5 улсын нэгээр шалгарсныг ДЭМБ зарлаж байв. Харин өнгөрөгч 2023 онд төсвийн бодлого далд эдийн засгийг ил болгох, иргэдийн орлогыг хамгаалахад чиглэгдэж тодорхой үр дүнд хүрсэн юм. Мөн инфляцтай уялдуулж тэтгэврийн зөрүүг арилган нүүрсний далд эдийн засгийг ил болгосон, гадаад өрийн зохицуулалтыг хийснээр төсвийн орлого 1.9 их наядаар давж биелсэн зэргээр эдийн засаг сэргэсэн.
Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хувьд хуулиар хүлээсэн үндсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусгагдсан батлан хамгаалах зорилт, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд улс орны бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэх, гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, зэвсэглэл, техникийн шинэчлэл, бэлэн байдал, сургалт бэлтгэлийн түвшнийг дээшлүүлж, бие бүрэлдэхүүний алба хаах орчин нөхцөл, нийгмийн хамгааллыг сайжруулсан зэрэг олон чиглэлд ахиц дэвшилд хүрсэн гэдгийг бригадын генерал Ж.Болдбаатар онцолсон юм.
Энэ үеэр ҮБХИС-ийн ЦНДС-ийн Ерөнхий цэргийн тэнхмийн доктор, дэд профессор, ахлах багш, хошууч Г.Пүрэвсүрэн “Ёс зүй ба ёс суртахуун”, АБДС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын тэнхмийн багш, дэд профессор П.Мөнхтөр “Менторингийн тухай ойлголт” сэдвээр лекц тавилаа. Мөн бригадын генерал Ж.Болдбаатар ний бие бүрэдэхүүнд хуулийн хүрээнд үүргээ биелүүлэх, аливаад шинжлэх ухаанчаар хандах, мэдлэг боловсролоо тасралтгүй дээшлүүлэхийг үүрэг болгов.