• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧИН, НОМХОН ДАЛАЙ ДАХЬ АНУ-ЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛТАЙ ХАМТАРСАН “MPAT TEMPEST EXPRESS-39” ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-05-15 12:51:37
Үзсэн: 607

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧИН, НОМХОН ДАЛАЙ ДАХЬ АНУ-ЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛТАЙ ХАМТАРСАН “MPAT TEMPEST EXPRESS-39” ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-05-15 12:51:37 Үзсэн: 607



    Ази, Номхон далайн бүс нутагт томоохон хэмжээний гамшиг тохиолдсон үед бүс нутгийн улс орнууд хамтран хариу арга хэмжээ авахад шаардлагатай олон үндэстний цэргийн үйл ажиллагааны дараалал, бүс нутагт харилцан ажиллагааг сайжруулах чадавх бүхий цэргийн төлөвлөгч нарын тоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүр Ази, Номхон далайн бүсийн аль нэг улсад явагддаг уг сургуулийг Монгол Улсын Зэвсэгт хүчин 4 дэхь удаагаа зохион байгуулж байна.

 

    2024 оны 05 дугаар сарын 13-наас 23-ны өдрүүдэд зохион байгуулагдах “TEMPEST EXPRESS-39” Олон Улсын сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчин, Гадаад хэргийн яам, ОБЕГ, Гаалийн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Улаан хавирган сар нийгэмлэг болон гадаадын 29 орчим орны нийт 89 цэргийн алба хаагчид, төлөөлөгчид оролцож байна.

   “TEMPEST EXPRESS-39” Олон Улсын сургуулийн нээлтийн ажиллагаанд ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Т.Галбадрах, АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн Мэйтью Фэрэнс нар үг хэлсэн юм.

    ЗХЖШ-ын орлогч дарга Бригадын генерал Т.Галбадрах хэлсэн үгэндээ “Энэхүү сургуулиар үндэсний хэмжээнд томоохон хэмжээний гамшиг нүүрлэсэн тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын ажиллах боломжийг нэмэгдүүлэх, Төрийн болон Төрийн бус байгууллагуудын харилцан ажиллах чадавхыг дээшлүүлэх болон нэгдсэн төлөвлөлтийг улам боловсронгүй болгох үндсэн зорилтыг дэвшүүлж байгаа бөгөөд сургууль нь Ази Номхон далайн бүс нутгийн улс орнуудын цэргүүд болзошгүй байгалийн гамшгийн үед хамтран ажиллах, харилцан туслалцах боломжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ ” гэдгийг онцоллоо.

    Мөн энэ үеэр Олон улсын сургуульд оролцож буй цэргийн алба хаагч, төлөөлөгчдөд ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн урлагийн тоглолтыг өргөн барьж, Монгол улсын урлаг, соёлоо сурталчиллаа.

                                                  ЗХЖШ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74674
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69609
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50450