• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ "ОЛИМП"-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-05-15 13:30:03
Үзсэн: 588

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ "ОЛИМП"-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-05-15 13:30:03 Үзсэн: 588



    Цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, хурд хүч, авхаалж самбааг сорьдог Зэвсэгт хүчний “Олимп” буюу марш тактик, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа энэ сарын 13-ны өдрийн 21.00 цагт Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд боллоо.

   Нээлтийн ёслолд ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, орлогч дарга бригадын генерал Т.Галбадрах, Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар болон төрлийн цэргийн командлагч, удирдах газрын дарга нар, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын удирдлага, баг тамирчид оролцсон юм.

 

   Энэ жилийн тэмцээнд Барилга-инженерийн цэргийн удирдах газраас Цэргийн мэргэжлийн аварга, Зэвсэгт хүчний 232 дугаар ангиас эмэгтэй тасаг, 342 дугаар ангиас хугацаат цэргийн алба хаагчдын салаа анх удаа оролцож байна.

  Энэ сарын 15-ны өдрөөс 22-ны өдрүүдэд зохион байгуулах Марш- тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн, Цэргийн мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн, Ахлагч нарын шилдэг бүлэг шалгаруулах тэмцээнүүдэд Зэвсэгт хүчний 40 гаруй нэгтгэл, анги байгууллагын 2000 гаруй тамирчид ур чадвар, хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөх болно.

                                           ЗХЖШ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74674
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69609
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50450