• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"MPAT TEMPEST EXPRESS-39” ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА...
Нийтэлсэн: 2024-05-16 14:54:24
Үзсэн: 606

"MPAT TEMPEST EXPRESS-39” ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА...
Нийтэлсэн: 2024-05-16 14:54:24 Үзсэн: 606



    Ази, Номхон далайн бүс нутагт томоохон хэмжээний гамшиг тохиолдсон үед бүс нутгийн улс орнууд хамтран хариу арга хэмжээ авах үеийн цэргийн шийдвэр гаргах дараалал, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор явагдаж буй "MPAT TEMPEST EXPRESS-39” олон улсын сургалт 4 дэх өдрөө амжилттай үргэлжилж байна. Өнөөдрийн сургалтаар өнгөрсөн хугацаанд тохиолдсон үерийн үед улс орнуудад гаргаж байсан цэргийн шийдвэр, түүний туршлага сургамжийн талаар Mr.Scott Weidie, Robert W.Holub, Mr.Bobby Ray нарын багш нар туршлагаасаа хуваалцсан юм.

    Мэн энэ үеэр Монгол улсын нийслэлд 2023 онд тохиолдсон үерийн гамшгийн үед цэргийн шийдвэрийг хэрхэн гаргасан талаар сургуулийн удирдагч, ЗХЖШ-ын АУГ-ын хэлтсийн дарга хурандаа У.Тамир, ОБЕГ-аас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн ахмад Т.Зориг нар илтгэл тавилаа. Дээрх сэдвүүдээр “MPAT TEMPEST EXPRESS-39” олон улсын сургалтын онолын хэсэг өндөрлөж, дадлага бүлгийн дасгалаар үргэлжилж байна.

                                    ЗХЖШ-ЫН ЭНХИЙГ ДЭМЖИХ ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74674
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69609
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50450