• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“MPAT TEMPEST EXPRESS-39” ОУ-ЫН СУРГУУЛЬ ӨНДӨРЛӨЛӨӨ
Нийтэлсэн: 2024-05-24 15:31:52
Үзсэн: 530

“MPAT TEMPEST EXPRESS-39” ОУ-ЫН СУРГУУЛЬ ӨНДӨРЛӨЛӨӨ
Нийтэлсэн: 2024-05-24 15:31:52 Үзсэн: 530



     Зэвсэгт хүчний жанжин штаб, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын командлалтай хамтран зохион байгуулж буй “MPAT TEMPEST EXPRESS-39” Олон Улсын сургууль амжилттай явагдаж энэ сарын 22-ны өдөр хаалтын ёслолоо хийлээ.

    Хаалтын ажиллагаанд ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Т.Галбадрах, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын сургалтын төвийн дарга хурандаа Вайман Коннер нар оролцож үг хэллээ. Бригадын генерал Т.Галбадрах хэлсэн үгэндээ “Үндэсний хэмжээнд томоохон гамшиг нүүрлэсэн тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын ажиллах боломжийг нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын харилцан ажиллах чадавхыг дээшлүүлэх, нэгдсэн төлөвлөлтийг улам боловсронгуй болгох үндсэн зорилготой энэхүү олон улсын сургууль, дадлага цагаа олсон сургалт боллоо.

   Сургуулиар учирч болзошгүй эрсдэлийн үед Олон Улсын цэргийн хүчнээс дэмжлэг туслалцаа авах арга зам, хүмүүнлэгийн яаралтай тусламжийг үзүүлэх үеийн ажиллах дүрэм, журам, нөөц боломжууд, төлөвлөлт, "Гамшгийн үед цэргийн тусламж авах журам"-ын төсөл, төрийн болон төрийн бус байгууллагын харилцан ажиллагааг хангасан өндөр ач холбогдолтой сургалт болсон” гэдгийг онцолж, сургуульд оролцогчдод сертификат, дурсгалын зүйлийг гардуулсан юм. Мөн энэхүү сургуульд оролцогчид Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын цэргүүд болзошгүй байгалийн гамшгийн үед хамтран ажиллах, харилцан туслалцах боломжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж үзэж байна.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74674
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69609
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50450