• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"МОНГОЛ ДАЙЧИН МАРШ" АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-05-20 15:40:12
Үзсэн: 419

"МОНГОЛ ДАЙЧИН МАРШ" АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-05-20 15:40:12 Үзсэн: 419



     ЗХЖШ-аас “Энхийг сахиулагчдын өдөр”-ийг угтан “Монгол дайчин” энх тайвны төлөө бүх нийтийн 10кг ачаатай, 20км явган маршийг энэ сарын 18-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Тэмцээнийг Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Д.Мягмаржав нээж, оролцогчдод амжилт хүсч, үг хэллээ.

    Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус явган маршид энхийг сахиулагчид, төрийн цэргийн байгууллагын цэргийн алба хаагчид, иргэдийн төлөөлөл нийт 70 гаруй оролцогчид өрсөлдсөнөөс 1 дүгээр байрт Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн дэд ахлагч Б.Бадамсэрээж, 2 дугаар байрт Онцгой байдлын ерөнхий газрын ахлах ахлагч Б.Тэмүжин, 3 дугаар байрт Сити их сургуулийн оюутан цэрэг Б.Эрдэмбат нар шалгарлаа.

    Явган маршийг Үндэсний агаарын тээврийн “МИАТ” ХХК, Боззоло ХХК, НҮБ-ын Хүүхдийн сан, БХЯ-ны харьяа аж үйлдвэрийн нэгдэл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан байна. Тэмцээний замыг амжилттай дуусгаж, барианд орсон нийт оролцогчдыг “Монгол дайчин” дурсгалын тэмдэг, цамцаар шагнаж, урамшуулсан ба эхний 3 байрт шалгарсан ялагчдад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Монгол цэрэг энхийн үйлсэд” дурсгалын цогцолборт 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдах “Энхийг сахиулагчдын өдөр”-өөр шагналыг гардуулна.

                                                Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтэс

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74674
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69609
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50450