• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТУСГАЙ ХҮЧНИЙ ХАМТАРСАН СУРГАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-06-10 07:29:24
Үзсэн: 381

ТУСГАЙ ХҮЧНИЙ ХАМТАРСАН СУРГАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-06-10 07:29:24 Үзсэн: 381



    Монгол улсын Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэрэг, Бүгд найрамдах Солонгос Улсын Тусгай хүчний цэрэгтэй хамтарсан хээрийн сургалт, дадлагын нээлтийн ажиллагаа энэ сарын 10-ны өдөр Тусгай ажиллагааны сургалтын төвд боллоо. Сургалтын нээлтийн ажиллагаанд Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч бригадын генерал Б.Баатар, сургуулийн удирдагч Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн захирагч хурандаа Б.Хаш-Эрдэнэ, БНСУ-ын цэргийн атташе хурандаа Пак Ин Чоль, Консул Шин Ги Жүн болон сургалтад оролцож буй хоёр улсын цэргийн алба хаагчид оролцсон юм.

    Энэхүү хамтарсан сургалтын зорилго нь хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, цэргийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, Тусгай хүчний цэргийн чадавхыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.

 

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74674
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69609
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50450