Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2024-2025 онд үүрэг гүйцэтгэх штабын ажилтан (офицер), цэргийн мэргэжилтний (цэргийн ажиглагч, холбогч офицер) сонгон шалгаруулалтыг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй цэргийн алба хаагчид 2021 онд батлагдсан “ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ”-тай танилцаж, НҮБ-ын штабын ажилтан, цэргийн мэргэжилтэнд тавигдах шаардлагыг хангасан байх ба бүртгэлийг сонгон шалгаруулалтын систем (https://psod.maf.gov.mn)-ээр цахимаар явуулах тул доорх материалыг бүрдүүлэн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 26-ны өдрүүдэд багтаан бүртгүүлнэ үү. Үүнд:
|
Анги |
Албан тушаал |
Цол |
Овог нэр |
Нас, хүйс |
Боловсрол, цэргийн мэргэжил, дамжаа төгссөн байдал |
Анги, байгууллагад ажилласан байдал |
Одоогийн албан тушаалд томилогдсон огноо |
ЭДА-нд үүрэг гүйцэтгэсэн байдал |
Англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо (Хамгийн сүүлд өгсөн ALCPT, ECL, TOEFL, IELTS) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Жич: Шаардлагатай нэмэлт мэдээллийг ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтэс psod@mil.gov.mn цахим шуудангаар болон /3679, 88689855, 70152660/-тай холбогдож тодруулна уу. “ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ”-тай ЗХЖШ-ын цахим хуудасны эрх зүйн булан буюу https://gsmaf.gov.mn/gsmaf/cat/60 холбоосоор орж танилцана уу.
ЗХЖШ-ЫН ЭНХИЙГ ДЭМЖИХ, ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС