• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД, ТЭДНИЙ ГЭР БҮЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖИШИГ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД . . .
Нийтэлсэн: 2024-06-21 10:57:23
Үзсэн: 356

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД, ТЭДНИЙ ГЭР БҮЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖИШИГ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД . . .
Нийтэлсэн: 2024-06-21 10:57:23 Үзсэн: 356



    Монгол Улсын Зэвсэгт Хүчин санаачлан Нэгдсэн Үндэстний байгууллагатай хамтран хэрэгжүүлэх “Энхийг сахиулагчид, тэдний гэр бүлд дэмжлэг үзүүлэх жишиг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сэтгэл зүй, нийгэм, хууль, эрх зүй, эдийн засаг гэсэн үндсэн чиглэлээр энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчид болон тэдний ар гэрийн төлөөллөөс шат дараалан явуулсан социологийн судалгааны дүнгээр нийт оролцогчдын 60 гаруй хувь нь эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, сэтгэл зүйн дэмжлэг нэн тэргүүнд шаардлагатай байгаа талаар дурдсан байна.

   Иймд энхийг сахиулагчид болон тэдний ар гэрт эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах, үйлчилгээ үзүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах болон гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, тусламж үзүүлэх тогтолцоо, зөвлөгөө өгөх үйлчилгээ, бусад шаардлагатай дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болон жендэрт суурилсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, сэргийлэх, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр сургалт, семинар, судалгааны ажил, нөлөөллийн үйл ажиллагаа явуулахаар Эрүүл мэндийн яамтай хамтарсан төлөвлөгөө гарган ажиллаж байна.

   Энэхүү хамтарсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдах цуврал сургалтыг эхлүүлж, “Сэтгэцийн эрүүл мэнд гэж юу вэ, яагаад чухал вэ?” сэдвээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч Ж.Гантулга ЗХЖШ-ын бүрэлдэхүүнд сургалт зохион байгууллаа. Тус цуврал сургалт 2024 оны 12 дугаар сарыг дуустал Зэвсэгт хүчний анги байгууллагуудад батлагдсан сэдвийн хүрээнд явагдана.

                                            ЭНХИЙГ ДЭМЖИХ, ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74673
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69608
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50449