• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГ ҮРГЭЛЖИЛСЭЭР ...
Нийтэлсэн: 2024-08-16 14:15:12
Үзсэн: 209

ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГ ҮРГЭЛЖИЛСЭЭР ...
Нийтэлсэн: 2024-08-16 14:15:12 Үзсэн: 209



    ЗХЖШ-ын даргын тушаалаар Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын хэмжээнд 2024 оны тээврийн хэрэгслийн тооллого, техникийн хяналтын улсын үзлэг энэ оны 6 дугаар сараас эхлэн явагдаж байна. Энэхүү тооллого, үзлэгийг ЗХЖШ-ын даргын тушаал, нэгдүгээр орлогч даргын албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, жолооч нарын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийн түвшинг тогтоох чиглэлээр явуулж байгаа юм.

    Энэ удаа батлагдсан хуваарийн дагуу 8 дугаар сарын 12, 13-ны өдөр Зэвсэгт хүчний 256 дугаар ангид техникийн үзлэг, тооллгогыг зохион байгуулав. Тус анги ЗХЖШ-ын даргын зөвлөлийн 2023 оны 14 дүгээр хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчинд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслүүдийг бор ногоон өнгөний кодод шилжүүлэх шийдвэрийг 100 хувь хэрэгжүүлсэн.

   Мөн жолооч албан тушаалтай алба хаагчдын Замын хөдөлгөөний дүрэм, журам зөрчсөний улмаас Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудаар бэлэн бус торгуулийн арга хэмжээ тооцогдсон торгуулийг төлүүлэх, тээврийн хэрэгслүүдийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах тал дээр онцгой анхаарч ажилласан байна. Үүний үр дүнд тус анги 2024 оны тээврийн хэрэгслийн тооллого, техникийн хяналтын улсын үзлэгийн комиссын шийдвэрээр 92 хувийн үнэлгээтэй шалгагдаж, Зэвсэгт хүчний анги, салбаруудыг тэргүүлэн техникийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

                                        ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТЭЭВРИЙН ХЯНАЛТЫН АЛБА

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50447