• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАЛХЫН ГОЛЫН БАЙЛДААНЫ ЯЛАЛТЫН 85 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛНА
Нийтэлсэн: 2024-08-14 14:18:36
Үзсэн: 188

ХАЛХЫН ГОЛЫН БАЙЛДААНЫ ЯЛАЛТЫН 85 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛНА
Нийтэлсэн: 2024-08-14 14:18:36 Үзсэн: 188



   Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академи, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран “Халхын гол-85: Судалгаа, үр дүн, чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сард зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

   Хурлын бэлтгэл ажлын хүрээнд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс “Халхын гол-85” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг хоёр удаа зохион байгуулсан юм. Эхний хэлэлцүүлгийг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний илтгэлд судалгааны үр дүн, чиг хандлагын талаар хэлэлцүүлж, ярилцлага, санал шүүмжлэл өрнүүлсэн юм. Илтгэл хэлэлцүүлсэн эрдэмтэн судлаачдын бүтээлийг эмхэтгэн “Халхын гол-85” судалгааны тоймыг хэвлүүлсэн. Харин хоёр дахь хэлэлцүүлгийг олон улсын хуралд урилгаар оролцуулах гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдыг тодотгож, хурлын ерөнхий сэдэв, цар хүрээг тодорхойлох зорилготойгоор 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан билээ.

   “Халхын гол-85: Судалгаа, үр дүн, чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд Халхын голын байлдааны талаар судалгаа, шинжилгээ явуулдаг гадаадын зарим улс орны тэргүүлэх эрдэмтэн судлаачдаас гадна уг байлдаанд оролцсон ахмад дайчдын төлөөлөл урилгаар оролцох юм.

   Энэхүү хурлын зорилго нь Халхын голын байлдааны түүх, цэргийн урлагын чиглэлээр эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнг нээлттэй хэлэлцэх, харилцан мэдлэг, мэдээлэл солилцох, цэргийн түүхийн болон цэргийн урлагийн чиглэлээр цаашид эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж буй юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74672
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50448