• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХЖШ-ЫН ДАРГЫН УРИЛГААР ГЕНЕРАЛ ЁШИДА ЁШИХИДЭ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-08-05 16:57:55
Үзсэн: 84

ХЖШ-ЫН ДАРГЫН УРИЛГААР ГЕНЕРАЛ ЁШИДА ЁШИХИДЭ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-08-05 16:57:55 Үзсэн: 84



    Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямбын урилгаар Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Нэгдсэн штабын дарга генерал Ёшида Ёшихидэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Өнөөдөр (2024.08.05) Японы Өөрийгөө хамгаалах хүчний Нэгдсэн штабын дарга генерал Ёшида Ёшихидэ ЗХЖШ-т хүрэлцэн ирэхэд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба хүндэтгэн мэндчилсний дараа Төрийн хүндэт харуул хүндэтгэн угтсан юм. Үүний дараа Монгол Улсын ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчний Нэгдсэн штабын дарга генерал Ёшихидэ Ёшидатай албан ёсны хэлэлцээ хийлээ.

    Уулзалтын үеэр хошууч генерал С.Ганбямба “Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогынхоо хүрээнд гуравдагч хөршийн харилцааг дэлхийн олон улсуудтай амжилттай хөгжүүлж байна. Түүн дотроос Япон улстай стратегийн түншлэлийг өргөжүүлж “Энхтайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хамтран ажиллах болсон нь манай 2 улсын харилцаа ямар түвшинд хүрснийг илтгэн харуулж байгааг онцлоод Ази тив дэх манай гуравдагч хөршийн нэг томоохон төлөөлөл нь Япон Улс болохыг илэрхийлсэн юм.

   Монгол, Япон хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа батлан хамгаалах салбар, цэргийн өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалахын зэрэгцээ Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулах, цэргийн боловсон хүчин бэлтгэх, хоёр талын хамтарсан цэргийн сургууль явуулах зэрэг чиглэлээр гүнзгийрэн хөгжиж байгааг тэрээр онцлон тэмдэглэсэн юм.

  Түүнчлэн хоёр улсын Хуурай замын цэргийн хамтран явуулдаг "Зам" сургууль жил бүр амжилттай зохион байгуулагдаж, дараа жилээс агуулгаа өргөжүүлж байгаагийн зэрэгцээ “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд 2008 оноос хойш Япон Улсын цэргийн алба хаагчид тасралтгүй оролцож байгаа нь хоёр улсын цэргийн алба хаагчид энх тайван, аюулгүй байдлын чиглэлээр бие биенээ дэмжин ажиллаж, харилцан туршлага солилцож, цэргийн хамтын ажиллагаа гүнзгийрч байгаагийн илрэл болохыг онцлоод цаашид бидний хамтын ажиллагаа өндөр түвшинд өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

   Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Нэгдсэн штабын дарга генерал Ёшида Ёшихидэ Монголын сайхан орондоо урьж, хүндэтгэн хүлээн авч байгаад гүнээ талархал илэрхийлээд харилцан айлчлалын үр дүнд хоёр орны батлан хамгаалах , цэргийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Айлчлалын хүрээнд Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Нэгдсэн штабын дарга генерал Ёшида Ёшихидэ Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтод бараалхаж, Хааны эрэлд-2024 сургуулийн үйл явцтай танилцах юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74672
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50448