• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

УУЛЫН ЯВГАН ЦЭРГИЙН “МӨСНИЙ АВИРАЛТ”-ЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЭХЛЭВ
Нийтэлсэн: 2024-07-30 17:09:08
Үзсэн: 70

УУЛЫН ЯВГАН ЦЭРГИЙН “МӨСНИЙ АВИРАЛТ”-ЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЭХЛЭВ
Нийтэлсэн: 2024-07-30 17:09:08 Үзсэн: 70



    Монгол Улс, ХБНГУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн VI шатны “Мөсний авиралт”-ын сургалтад зориулсан нээлтийн ёслолын ажиллагаа энэ сарын 28-ны өдөр боллоо.  Энэ жилийн сургалтын нэг онцлог нь Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн байрлал болон Улсын тусгай хамгаалалттай “Мөнххайрхан" уулын бүс Сүхбаатар оргилд далайн төвшнөөс дээш 4362 м-ийн өндөрт зохион байгуулагдаж байгаа бөгөөд уулчин дайчдын ур чадварыг дээшлүүлэх, туршлага хуримтлуулах чухал түүхэн алхам болон үлдэж байна.

   Монгол Улсад анх удаагаа явуулж буй энэхүү сургалт-дадлагад Зэвсэгт хүчний 97 цэргийн алба хаагч, ХБНГУ-ын Зэвсэгт хүчний 18 цэргийн алба хаагч, Цэргийн төв эмнэлгийн хээрийн II шатны эмнэлгийн шаардлагатай тохиолдолд тусламж үзүүлэх бүрэлдэхүүн оролцож байгаа юм.  Мөн ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн төлөөлөл сургалт, дадлагын үеэр агаараар эмнэлгийн татан гаргах ажиллагааг гүйцэтгэх онцлогтойгоор оролцож байна.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74672
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50448