• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АХЛАГЧ НАР ГЭР БҮЛЭЭРЭЭ АЯЛЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-08-24 09:27:46
Үзсэн: 116

АХЛАГЧ НАР ГЭР БҮЛЭЭРЭЭ АЯЛЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-08-24 09:27:46 Үзсэн: 116



     Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалтыг ирэх сард зохион байгуулна. Чуулга уулзалтыг угтаж олон ажил, арга хэмжээг өрнүүлж байгаагийн нэг нь шилдэг ахлагч нарын тойрон аялал бөгөөд энэхүү аяллыг Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойтой ташралдуулан зохион байгуулж байна.

   Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас ажил үйлсээрээ шалгарсан шилдэг ахлагч нар гэр бүлийнхээ хамтаар энэ сарын 23-ны өдрөөс 30-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг, Халх гол сумын чиглэлд аялна.  ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга хурандаа Д.Дугаррагчаа, ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Н.Баасан нар өнөөдөр (2024.08.23) тойрон аялалд оролцох бүрэлдэхүүнтэй уулзаж, амжилт хүссэн юм.

   Аяллын бүрэлдэхүүн Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй бүхий л ажил, арга хэмжээнд оролцож, Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн анги, салбаруудын үйл ажиллагаатай танилцахаас гадна түүхэн дурсгалт газруудаар аялж, танин мэдэхүйн мэдлэгээ бататгах болно.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50447