• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ДАЙЧИН НӨХӨРЛӨЛИЙН ЗАМААР ...”
Нийтэлсэн: 2024-08-23 09:30:03
Үзсэн: 85

“ДАЙЧИН НӨХӨРЛӨЛИЙН ЗАМААР ...”
Нийтэлсэн: 2024-08-23 09:30:03 Үзсэн: 85



    Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойн хүрээнд Монгол Улс, Оросын Холбооны Улсын оюутан, залуучуудын хамтарсан "Дайчин нөхөрлөлийн замаар" 6 дугаар тойрон аяллыг зохион байгуулж байна. Тус аяллын бүрэлдэхүүн энэ сарын 17-ны өдрөөс есдүгээр сарын 6-ны өдрийн хооронд Сэлэнгэ, Дархан, Улаанбаатар, Хэнтий, Дорнод, Дорнод аймгийн Халх гол сум гэсэн маршрутаар аялахаар төлөвлөсөн юм.

   Тойрон аялалд оролцож байгаа бүрэлдэхүүн Хэнтий аймгаас-Дорнод аймгийг зорьж явна. Бага үдийн цайг зохион байгуулан аялагчдын дунд хөгжөөнт "Тийм-Үгүй" тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээний ялагчаар ҮБХИС-ийн ЦНДС-ийн 2 дугаар курсийн оюутан дэд түрүүч Б.Эрхэмбаяр, дэд байрт ОХУ-ын оролцогч Пак Сергей, гутгаар байрт дэд түрүүч ҮБХИС-ийн ЦНДС-ийн оюутан Ү.Сэргэлэнбаатар нар шалгарсан.

   Аялагчдыг Дорнод аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн бие бүрэлдэхүүн халуун дотноор хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.  Тэд монгол дайчдын болон Зөвлөлтийн нисгэгчдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээнд оролцлоо.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50447