• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ЦЭРГИЙН БҮСГҮЙЧҮҮД ОРОЛЦОЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-08-29 09:41:33
Үзсэн: 122

ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ЦЭРГИЙН БҮСГҮЙЧҮҮД ОРОЛЦОЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-08-29 09:41:33 Үзсэн: 122



    Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Улаанбаатар хотноо “Ногоон ирээдүйн төлөө” уриатайгаар өнөөдөр (2024.08.22) эхэллээ. Чуулга уулзалтад 19 улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд, 20 орчим олон улсын байгууллага, олон улсын төрийн бус байгууллага болох гадаадын 200 гаруй зочин, төлөөлөгч, Монгол Улсаас 600 гаруй төлөөлөгч оролцож байна. Тухайлбал, Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагуудын төлөөлөгчид, Лаос Улсын дэд ерөнхийлөгч, Болгар Улсын парламентын орлогч дарга, Киргиз Улсын тэргүүн хатагтай, Швейцар, Беларусь, Узбекистан, БНХАУ, ОХУ, АНУ, Япон, Франц, Австрали, Турк, Куба, ИБУИНХУ болон Олон улсын улаан загалмайн холбоо зэрэг байгууллагын өндөр албан тушаалтнууд хүрэлцэн иржээ.

   Энэхүү арга хэмжээ хоёр өдөр үргэлжлэх бөгөөд байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд эмэгтэй манлайлагчдын оролцоо, хүнсний тогтолцоог бүрдүүлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг, цахим эдийн засаг дахь энтрепренер эмэгтэйчүүдийн оролцоо, тэгш, хүртээмжтэй жендэрийн мэдрэмжтэй эдийн засгийн тогтолцоог бэхжүүлэх, эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулахад боловсролын ач холбогдол, нөлөө, спорт, урлаг, соёлын салбар дахь жендэрийн тэгш байдал сэдэвт салбар хуралдаан явагдаж, нэгдсэн зөвлөмж гаргах юм. Энэхүү чуулга уулзалтад "мөрдэстэй бүсгүйчүүд" оролцож байгаа юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50447