• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙН АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА АНХ УДАА ХИЙГДЛЭЭ
Нийтэлсэн: 2024-09-02 16:45:32
Үзсэн: 178

ЦЭРГИЙН АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА АНХ УДАА ХИЙГДЛЭЭ
Нийтэлсэн: 2024-09-02 16:45:32 Үзсэн: 178



    Монгол Улсын Засгийн газрын Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн Шинжлэх ухааны академийн харьяа Археологийн хүрээлэн, Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэн, Зэвсэгт хүчний 327 дугаар ангитай хамтран “Цэргийн археологи” хээрийн судалгааны ажлыг 8 дугаар сарын 21-нээс 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд хэрэгжүүллээ.

    “Цэргийн археологи” хээрийн судалгааг Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, Батлан хамгаалах яамнаас дэмжиж Монголын талаас анх удаагаа бие даан судалгааны арга зүй, шинжлэх ухааны үндэстэйгээр Халхын голын дайн болсон газар оронд явуулснаараа онцлог юм.

    Цэргийн археологийн хээрийн судалгааны багийг Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, дэд хурандаа И.Эрдэнэсүрэн ахалж, гишүүдэд Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэнгийн Хилийн түүх судлалын төвийн дарга, хурандаа Н.Даваадорж, ШУА-ийн харьяа Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан С.Далантай, БХЭШХ-ийн Референт-Эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Э.Түвшин, Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, ахмад Ц.Бямба-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул, устгалын бүлэг тус тус томилогдон ажиллалаа.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50447