• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ШИЛДЭГ АХЛАГЧ НАР ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
Нийтэлсэн: 2024-09-06 15:15:24
Үзсэн: 257

ШИЛДЭГ АХЛАГЧ НАР ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
Нийтэлсэн: 2024-09-06 15:15:24 Үзсэн: 257



    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт 2 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Энэхүү чуулганы үеэр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын дунд зохион байгуулсан тэмцээн, уралдаанд шалгарагсдын шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх болон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба нар гардуулсан юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит "Шилдэг бүлэг шалгаруулах тэмцээн"-ий тэргүүн байрт хошууч генерал С.Ганбямба даргатай, тэргүүн ахлагч Н.Баттөмөр дасгалжуулагчтай, ахлах ахлагч Х.Анхбаяр даргатай Зэвсэгт хүчний бүлэг, дэд байрт бригадын генерал Д.Ганхуяг даргатай, тэргүүн ахлагч М.Гансүх дасгалжуулагчтай, ахлах ахлагч О.Гантулга даргатай БХЯ-ны бүлэг, гутгаар байрт хурандаа Б.Нандинболор даргатай, ахмад Б.Жаргалсайхан дасгалжуулагчтай, ахлах ахлагч Э.Батням даргатай ШШГЕГ-ын бүлэг шалгарсан ба өнөөдөр шагналаа гардлаа.

    Мөн энэхүү чуулга уулзалтыг угтаж ахлагчийн бүрэлдэхүүний дунд зарласан "Шинийг санаачлагч-бүтээлч ахлагч" шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаан"-ы дүнг гаргаж, шагналыг нь гардууллаа. Уралдааны тэргүүн байрт ЦЕГ-ын Эргүүл хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Наранбаатарын "Смарт чип" төхөөрөмж, дэд байрт ОБЕГ-ын 18 дугаар ангийн ахлагч Г.Өсөхбаярын "Автомашин зөөвөрлөн холдуулах төхөөрөмж", гутгаар байрт Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн ахлах ахлагч Ц.Баярхүүгийн "Далдлалт араас буудлага хийх төхөөрөмж" шалгарсан юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50447