• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ АСУУДЛААР НҮБ-ЫН АЮУЛГҮЙ ЗӨВЛӨЛИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ
Нийтэлсэн: 2024-09-12 08:55:35
Үзсэн: 239

ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ АСУУДЛААР НҮБ-ЫН АЮУЛГҮЙ ЗӨВЛӨЛИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ
Нийтэлсэн: 2024-09-12 08:55:35 Үзсэн: 239



    Нээлттэй хэлэлцүүлгийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг 9 дүгээр сард даргалж буй Словени Улсын санаачилгаар зохион байгуулсан бөгөөд Словени Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Самуэл Збогар удирдан явуулав. Хэлэлцүүлэгт НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа хариуцсан орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Пьер Лакруа, “Олон улсын хямралын бүлэг” байгууллагын Ерөнхийлөгч Комфорт Эро, Олон улсын энх тайвны хүрээлэнгийн Ерөнхийлөгч Зеид Раад аль Хуссейн нар мэдээлэл хийж, 70 гаруй гишүүн улсын төлөөлөгчид үг хэлж оролцсон юм.

   Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч гишүүн орнууд энэхүү нээлттэй хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, энхийг сахиулах ажиллагааны мандатуудыг үүрэг гүйцэтгэж байгаа орнуудын онцлогт тохируулан тодорхой болгох, шаардлагатай санхүүжилтээр хангаж, эмэгтэйчүүдийн оролцоог бүх талаар дэмжихээ илэрхийллээ. Хэлэлцүүлэгт Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр, Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх бригадын генерал Г.Болор нар оролцов.

                                                      Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50447