• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ СПОРТЫН МАНЛАЙЛАГЧ ХАМТ ОЛОН ШАЛГАРЛАА
Нийтэлсэн: 2024-09-27 09:04:32
Үзсэн: 108

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ СПОРТЫН МАНЛАЙЛАГЧ ХАМТ ОЛОН ШАЛГАРЛАА
Нийтэлсэн: 2024-09-27 09:04:32 Үзсэн: 108



   Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний онол, арга зүйн цугларалтын үеэр Зэвсэгт хүчний 2024 оны цэрэгжлийн болон нийтийн биеийн тамирын спортын тэмцээн, уралдааны дүнгээр эхний байруудад шалгарсан Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын шагналыг өнөөдөр (2024.09.26) ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Б.Баатар нар гардуулж, баяр хүргэлээ.

   Энэ онд Зэвсэгт хүчний аварга шалгаруулах цэрэгжлийн спортын 10, нийтийн биеийн тамирын 5 төрлийн тэмцээнийг зохион байгуулсны зэрэгцээ Шилдэг бүлэг шалгаруулах болон Шагайн харваа, Пауэрлифтинг, Рагби (эмэгтэй)-ийн тэмцээнийг нэмэлтээр явуулж, нэгдсэн дүнг гаргасан юм.

  Тэмцээн, уралдааны эрэгтэй багийн нэгдсэн дүнгээр тэргүүн байрт хурандаа Г.Амартүвшин захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар анги, дэд байрт хурандаа Ш.Гантулга захирагчтай Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, гутгаар байрт хурандаа Н.Бат-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний 330 дүгээр анги, удаах байрт бригадын генерал П.Жаргалан захиралтай ҮБХИС, хурандаа Б.Ууганбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 350 дугаар анги шалгарлаа.

  Харин эмэгтэй багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт бригадын генерал П.Жаргалан захиралтай ҮБХИС, дэд байрт хурандаа Ш.Гантулга захирагчтай Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, гутгаар байрт хурандаа Б.Мөнх-Ирээдүй захирагчтай Зэвсэгт хүчний 065 дүгээр анги, шагналт байрт хурандаа Ж.Мөнхбаяр захирагчтай 016 дугаар нэгтгэл, хурандаа Д.Ринчиндорж захирагчтай Зэвсэгт хүчний 189 дүгээр анги шалгарч шагналаа гардсан юм.

   Мөн дээрх тэмцээн, уралдаанд амжилттай оролцсон тамирчдаас Цэрэгжлийн спортын мастер-25, Цэрэгжлийн спортын дэд мастер-10, Цэрэгжлийн спортын 1 дүгээр зэрэгтэн-17, 2 дугаар зэрэгтэн-12, 3 дугаар зэрэгтэн-29 шинээр төрсөн нь бидний бахархал билээ.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50447