• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ОНОЛ, АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ӨНДӨРЛӨВ
Нийтэлсэн: 2024-09-27 09:29:15
Үзсэн: 138

ОНОЛ, АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ӨНДӨРЛӨВ
Нийтэлсэн: 2024-09-27 09:29:15 Үзсэн: 138



   Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнтэй зохион байгуулж буй уламжлалт онол, арга зүйн цугларалт 3 дахь өдөртөө амжилттай үргэлжилж, өнөөдөр (2024.09.26) дүнгээ гаргаснаар өндөрлөв. Цугларалтын энэ өдөр "Зэвсэгт хүчний Тээврийн хэрэгслийн улсын үзлэг, тооллого явуулсан дүн", "Цэргийн сургалт бэлтгэлийн тогтолцоонд ЗХЖШ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үүрэг, оролцоо", "Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн төлөвлөлт ба зохион байгуулалт", "Сэтгэл зүйн хангалтын төлөвлөлт ба зохион байгуулалт" зэрэг сэдвээр холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийж, төгсгөлд нь нэгдсэн хэлэлцүүлэг өрнүүлэв.

   Мөн энэ үеэр Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчдийн “Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой”-д зориулсан урлагийн тоглолт болон Монгол цэргийн музейгээс дэлгэсэн "Халхын голын байлдааны ялалтын 85 жил" үзэсгэлэнг үзүүлэв. Дараа нь Зэвсэгт хүчний 2023-2024 оны аварга шалгаруулах цэрэгжлийн болон нийтийн биеийн тамирын спортын тэмцээн, уралдааны дүнг гаргаж, тэргүүлсэн анги, хамт олны шагналыг гардуулав.

  Цугларалтын төгсгөлд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнд хэд хэдэн үндсэн асуудлаар үүрэг, чиглэл өгч, эдгээр үүргүүдийг албажуулж Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд хүргэхийн зэрэгцээ хэрэгжилтийг нь сайтар зохион байгуулж, үр дүнг илтгэхийг даалгав. Мөн энэхүү цугларалтын дүнг гаргах үеэр цугларалтын зорилго, дэвшүүлсэн зорилтууд бүрэн хангагдаж, оролцогчид идэвхтэй байсныг онцолсноос гадна цугларалтад оролцогчдод гэрчилгээ, дурсгалын зураг гардуулснаар Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалт өндөрлөлөө.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50447