• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“MONGOLIAN DRIFT SERIES 2024” ТЭМЦЭЭНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 011 ДҮГЭЭР АНГИЙН БАГ ТАМИРЧИД ХОШУУЧЛАВ
Нийтэлсэн: 2024-10-23 15:05:17
Үзсэн: 210

“MONGOLIAN DRIFT SERIES 2024” ТЭМЦЭЭНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 011 ДҮГЭЭР АНГИЙН БАГ ТАМИРЧИД ХОШУУЧЛАВ
Нийтэлсэн: 2024-10-23 15:05:17 Үзсэн: 210



    Монголын Мэргэжлийн Спорт Авто Машины Холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээнүүдийн нэг “Mongolian Drift Series-2024” оны хаалтын тэмцээн энэ сарын 19-нд Налайх дүүрэгт зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн баг, тамирчид амжилттай оролцож, тус ангийн тамирчин Ө.Золбаяр “SDS” ангилалд тэргүүлж, Ө.Золбаяр 2024 онд зохион байгуулагдсан 5 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр “Улсын аварга”-ын боллоо.

    Тус ангийн баг тамирчид 3 автомашин 6 хүний бүрэлдэхүүнтэй, багийн ахлагч, инженерээр тус ангийн Хуягт танкийн засварын цехийн дарга хошууч Зоригтын Ганбаатар ажиллаж байгаа юм. Баг тамирчдын техникийн засвар үйлчилгээг Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн засвар үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжийг түшиглэн хийж, техникийн бэлэн байдлыг хангаж, цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож, ангийнхаа нэр өндөрт өргсөөр байна.

    "ЦЭРГИЙН ХҮНИЙ ЭР ЗОРИГ, УР ЧАДВАР"-ыг гайхуулан “Улсын аварга” болсон баг, тамирчдаа анги хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүлж, цаашдынх нь уралдаан тэмцээнд амжилт хүслээ.

 

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50446