• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АЖЛЫН ХЭСГИЙН ХААЛТЫН ХУРАЛДААН
Нийтэлсэн: 2024-10-30 17:18:45
Үзсэн: 202

АЖЛЫН ХЭСГИЙН ХААЛТЫН ХУРАЛДААН
Нийтэлсэн: 2024-10-30 17:18:45 Үзсэн: 202



     Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарлаж, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямбаар ахлуулсан ажлын хэсэг жилийн туршид идэвхтэй ажиллаж, өнөөдөр хаалтын хуралдаанаа зохион байгууллаа.

    “Ахлагчийн жил”-ийн хүрээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 119 ахлагч төрийн дээд болон салбарын шагналаар хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн бол 375 ахлагчид гэр, орон сууц, газар олгох асуудлыг шийдвэрлэсэн нь тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах, албандаа хандах хандлага, урам зоригийг бадраасан дорвитой ажил болжээ.

   “Шинийг санаачлагч-бүтээлч ахлагч” уралдаан, “Шилдэг бүлэг” шалгаруулах тэмцээн зэрэг нь тэдний бүтээлч хандлагыг дэмжсэн шинэлэг арга хэмжээ болсон бол “Эмэгтэй ахлагч нарын чуулга уулзалт”, дөрвөн байрлалд /Баруун, Зүүн, Төвийн бүс болон БНӨСУ/ нэгэн зэрэг явуулсан бүсчилсэн чуулган зэрэг нь ахлагч нарын дуу хоолойг бодлогодоо тусган хэрэгжүүлэх томоохон онцлог ажил болсон юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74668
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69603
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50445