ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Б.Баатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Батлан хамгаалахын атташе ахлах хурандаа Бао Юйхайг энэ сарын 06-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ЗХЖШ-ын орлогч дарга хоёр улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ахлах хурандаа Бао Юйхай болон атташегийн албаны бүрэлдэхүүн үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлсэн юм.
Энэхүү уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар ярилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
ЭНХИЙГ ДЭМЖИХ, ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС