Монгол Улсад орчин цагийн артиллерийн цэрэг үүсэж хөгжсөний түүхт 103 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүхт өдрийг тохиолдуулан БНМАУ-ын баатар, хурандаа генерал Б.Цогийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хамт олон баярын хурал, Артиллерийн зэвсэглэлийн туршилт, судалгаа, инновацын төвийн нээлтийг хийлээ.
Тус үйл ажиллагаанд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба тэргүүтэй албаны хүмүүс, артиллерийн цэргээр овоглосон үе үеийн ахмадууд, ангийн нийт бие бүрэлдэхүүн оролцов.