• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ИРГЭН-ЦЭРГИЙН ХАРИЛЦААНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
Нийтэлсэн: 2024-03-01 09:02:50
Үзсэн: 51

ИРГЭН-ЦЭРГИЙН ХАРИЛЦААНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
Нийтэлсэн: 2024-03-01 09:02:50 Үзсэн: 51



    Монгол Улсын Зэвсэгт хүчин, Америкийн Нэгдсэн Улсын Иргэн-цэргийн харилцааны бүлгийн хамтарсан “Иргэн-цэргийн харилцаа” сэдэвт сургалт 02 дугаар сарын 19-ний өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд "Батлан хамгаалахын алба хаагч, ахмадын хөгжлийн төв"-ийн материаллаг баазыг түшиглэн онол, дадлага хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.

    Сургалтын хаалтын ажиллагаа өнөөдөр зохион байгуулагдаж, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын дарга хошууч генерал Л.Гансэлэм, Тусгай хүчний цэргийн ахлагч тэргүүн ахлагч Б.Гантөмөр, АНУ-ын Зэвсэгт хүчний Иргэн-цэргийн харилцааны дэмжлэгийн бүлгийн дарга ахмад Коннор Манг тэргүүтэй сургагч багш нар оролцсон юм. Хошууч генерал Л.Гансэлэм сургалт иргэн-цэргийн харилцаа, сэтгэл зүйн ажиллагаа, хэвлэл, олон нийттэй харилцах чиглэлээр цогц байдлаар зохион байгуулагдсаныг онцлон дурдаж, хамрагдсан бүрэлдэхүүн сурч мэдсэнээ анги салбартаа хэрэгжүүлж ажиллахыг захиж байсан юм.

   Мөн тэрээр энэ удаагийн хамтарсан сургалтыг “Ахлагчийн жил”-тэй уялдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагчийн бүрэлдэхүүнийг өргөн бүрэлдэхүүнээр оролцуулсныг дурдаж, цэргийн алба хаагч гэдэг цэргийн эрдэмд гаргуун, бие сэтгэл эрүүл, шийдвэр нь голчтой, хамт олондоо нөмөртэй, удирдлагадаа дэмтэй явахыг мөн өгүүлж байсан юм.

   Мөн энэ үеэр Тусгай хүчний цэргийн командлалын Цэрэг-иргэний ажиллагааны хэлтсийн дарга дэд хурандаа С.Тэмүүлэнзаяа сургалтыг амжилттай удирдан явуулсан АНУ-ын Иргэн-цэргийн харилцааны дэмжлэгийн бүлгийн сургагч багш нарт талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулсан юм. Сургалтын үеэр оролцогч нар Зэвсэгт хүчний “Хэвлэл олон нийттэй харилцах тогтсон ажиллагааны журам”, “Цэргийн алба хаагчдын ар гэртэй харилцах тогтсон ажиллагааны журам”-ын төсөлд өөрсдийн саналаа дэвшүүлснээрээ ач холбогдолтой байв.   Америкийн Нэгдсэн Улсын Иргэн-цэргийн харилцааны бүлэгтэй хамтарсан уг сургалтыг Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлал нь 2021, 2022 онд 3 удаа зохион байгуулж байсан билээ.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74691
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69626
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50467